Хөхгүй хэн байгаа юм гэж та эгдүүцэж байж болох юм. Тайвшир, их өөр зүйлийн тухай ярих гэж байна. Өөр ч гэж дээ, орчин цагт ер сонин хачин байхаа больсон сэдэв дээ. Өөрөөр хэлбэл ориг, хуурамч хөхний тухай яриа гэх үү дээ. Хөх байтугай хар арьсаа солиулж болох дэвшилтэт цаг хойно, хүүхэн бүр л чадал чансаа нь хүрвэл сайхан цээж, секси хөхтэй болохоос татгалзахаа больжээ. Тэр тусмаа хөхний мэс ажилбар харьцангуй хялбар, хүндрэл багатайд тооцогддог гэдэг. Энэ удаа мисс Б.Гэрэлчулуун хөхтнүүдийн эгнээнд жагссан байна. Ер нь ч олны танил сайхан хүүхнүүд дунд ориг бөгөөд сайхан хөхтэй нь ховор л доо.
Мисс Б.Гэрэлчулууны тухайд дээхэн үед загварын тайзнаа runway алхаж, миссийн титэм ч тэргүүндээ гялалзуулж, кино дэлгэцэнд ч тоглож амжсан юм юмтай бүсгүй. Энэ намтартай нь харьцуулахад харьцангуй хожуу хөх цээжээрээ оролдоо юу гэлтэй. Гэвч хэзээ хийлгэснийг нь бид яахин мэдэх. Ямартай ч дээхэн үед загварын тайзнаа алхаж байсан зурагтай нь сүүл үеийн патиарыг нь харьцуулахад цээжний тойрог газар тэнгэр шиг ялгаатай харагдаж байнаа. Хаа очиж биеийн харьцаа, нуруу турууны өндөртөө тохирсон хөх хийлгэжээ. Зохисон гэж ванлий. Зарим нэг стандартаасаа хэтэрчихсэн хиймэл хөхтэй хүүхнүүд бас байна л даа, цаана чинь.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (22)