ЗГХЭГ-ын сайд асан С.Баярцогтыг Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай тухай мэдээлэл 2013 оны дөрөвдүгээр сарын 04-ны өдөр The Guardian сайтад гарсан нь гол шуугиан болж байв. Түүний оффшор данстай гэдэг нь олон нийтэд эл болсоноор оффшорыг тойрсон үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарах болсон.
Тэгвэл өнөөдөр С.Баяцогтыг оффшор данстай болох нь нотлогдсон хоёр баримтыг Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос мэдээллээ. Тус холбооны тэргүүн З.Туяацэцэг "С.Баярцогтын оффшор данстай болох нь нотлогдсон есөн баримт илэрсэн. Одоогоор нягталж байна. Сайтар шалгасныхаа дараа бид дахин мэдээлэх болно. УИХ-ын Тамгын газар С.Баярцогтод ёс зүйн хариуцлага тооцсон тул дахин хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тиймээс өнгөрсөн онд Швейцарийн прокурорын байгууллагад хандаж, энэ оны зургадугаар сарын 27-ноос С.Баярцогтыг мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн" гэлээ.
Сэтгэгдэл (2)