
Жүжигчин Д.Оюунзул “Black Box” элит театрын хамаг л том том нүсэр бүтээлүүдийг амилуулж үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн. Залуу насанд ахадсан дүр, ачаа байж мэдэх ч тэр амжилттай давсан. Ганцаарчилсан төрөлд “Гэгээн муза” хүртсэн нь бахдам үйл явдал. Авьяасаас гадна унаган үс нь дал мөрөө даван намирсан, бие галбирын сайхан нь уулга алдам гэлцдэг. Саяхан “Гэрлэн дохио” олон ангит кинонд халуухан хэсгийг амилуулсан нь залуусын нүдэнд тодоор торсон. Түүний бүх зүйл “ориг” тул бүсгүй ч бардам гэмээр алхдаг. Ингээд төрчихсөн юмыг ёстой яалтай билээ. Хиймэл хөхөөр өөрийгөө гоёчихоод ориг гэж хавь ойрынхондоо ойлгуулсан хиймэл бүсгүйчүүд хотоор нэг байна.

Ялангуяа орчин үед ориг царай зүс, бие хаатай хүүхнүүдийг ориг биштэй нь харьцуулбал тун бага тоо гарна. Тэгвэл урлагийн салбарт ориг бие хаа, царай зүстэй сайхан хүүхнүүдийг нэг жүжигчин Д.Оюунзул яахын аргагүй мөнөөсөө мөн. Хамгийн гол нь тэр бусдад сайхан бие хаа, царай зүсээ гайхуулдаггүй дураахан нь дэндсэн бүсгүй. Бусад хүүхнүүдийг хиймэл хөхөө гайхуулаад ч болов олонд танигдах орь хүслэн болчихсон явж байхад жүжигчин Д.Оюнзул сайхан хөхөө улам л нуугаад байдаг нь сонин. Үе тэнгийнхэн түүнд атаархангуу байдаг гэнэ лээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (17)