Гадны нөлөөтэй цогцос олджээ
2016/12/19

ЧД-ийн 12-р хороо “Акума” төвийн авто угаалга руу орох гүүрний дор хүн хэвтэж байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 18-нд цагдаагийн алба хаагчид шалгахад, тус төвийн зүүн талын үерийн жалганы гүүрэн дор БГД-ийн 10-р хороонд суух 60 настай эмэгтэй И  нь гадны нөлөөтэй нас барсан байжээ. Хэргийг СБД-ийн 13-р хороонд суух 25 настай эрэгтэй Т гэгч үйлдсэнийг тогтоон ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Мөн Архангай аймгийн Тариат сум Тэрхийн Цагаан нуурын мөс цөмөрч Toyota Mark-2  автомашинтай явсан  Тариат сумын Хорго багийн харъяат  57 эрэгтэй Т , 49 настай эрэгтэй Б нар живж нас барсан гэх мэдээллийг  12-р сарын 17-нд авч шалгаж байна.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин