
Нийтийн дууны ертөнц Жавхаа, Баясаа хоёроос хойш тод гялалзах одгүй болчихоод байсан. Бүр хол тасархай цаанаасаа төрчихсөн амьдрал, хувь тавилан нь тэр чигээрээ урлагийн хүн гэдэг өөр. Тэд ч тус тусын зам мөрөө хөөж шинэ үе хүч түрэн гарч ирсэн.
СТА Э.Чулуунчимэг анх гарч ирснээсээ өнөөдрийг хүртэл Т.Баясгалангийн залуу халаа, хойт дүр, бүр шинэ хатан хаан гэгдэх болтлоо явжээ. Сүүлийн үед нөхрөөсөө тусдаа ганцаарчилсан уран бүтээлээ хийж байгаа тэрбээр хит дууны жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Юм гэдэг сайн муу хоёр талтай. Яг харьцуулбал Т.Баясгалан байтлаа гоо үзэсгэлэнтэй нийтийн дуучид дотроо өндөр, нуруулаг модель шиг төрхтэй бүсгүй гэгддэг.
Хоолойны цар хүрээ урлагт үнэнч хэвээрээ байх урт он цаг гэхчлэн залуу дуучинд ард түмэн өндөр босго тавьж байгаа. Хэрвээ Э.Чулуунчимэг байгаагүй бол Т.Баясгалан мартагдах байж шүү. Ингээд ч болов дурсагдаж байгаадаа эрхэм гавьяат баярладаг байлгүй.
Саяхан “Зүгээр л инээмсэглэ” дуугаараа нийгэмд өнгө будаг гэрэл нэмсэн Э.Чулуунчимэг лав л насаар нь бодвол экс гүнжээс хэдэн алхмын өмнө явж байна. Нийтийн дуучин хүн нүцгэлэхгүй ч хэрхэн гялалзаж болохыг тэр бас үеийнхэндээ зааж байгаа. Гол нь хит дуу, сайн чанартай уран бүтээл, бас дахин чанар чухал л даа.
Сэтгэгдэл (55)