Жинлүүр: Бодлогогүй алхам хийж гэнэтийн шийдвэр бүү гарга

Хонь - (3/21-4/19)
Өнөөдөр түр амсхий. Өөртөө хэт өндөр шаардлага тавьж магадгүй. Өөрийгөө хэр баргийн хүнээс дээгүүр гэж бодох нь нэг хэрэг, гэвч амьдрал төсөөлснөөс илүү хүнд байх нь бий. Мөрөөдлийнхөө ажилд орох юмуу нэр хүндтэй коллеж, их сургуульд элсэхээр шийдэх байх. Энэ өдөр сонголт хийхдээ сайтар эргэцүүлэн бод. Оройны чухал уулзалтанд заавал очоорой.

Үхэр - (4/20-5/20)
Ихэнх Үхрийнхэн хүчтэй хүсэл эрмэлзэлтэй байх ба олон хүнтэй амралтанд ойр дотны хүнтэйгээ байх нь тааламжтай байна. Зохисгүйгээр хүмүүст нөлөөлөх хэрэггүй. Амьдрал бол мөнгө гэсэн бодолдоо хэт автах хэрэггүй. Хэн нэгнээс зөвлөгөө авах нь амжилтын шатыг түргэн ахиулахад туслана. Бэрхшээлтэй зан авиртай тулгарна. Хэн нэгэн хоосон магтаал хэлнэ. Энэ аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр хандах нь зохистой цаг биш гэдгийг сануулж байгааг анхаар.  

Ихэр - (5/21-6/21)
Хэрвээ бусдаас тусламж авахыг хүсч байгаа бол бага зэрэг болгоомжтой байхад илүүдэхгүй. Өнөөдөр аливаа бизнес хэлэлцээ өгөө аваатай байна. Аялахаар шийдсэн бол интернетээс тохирох аялал хайж ол. Та энэ сард аялалынхаа төлөвлөгөөг бүрэн дуусгах болно. Гадаад хүмүүстэй санамсаргүй танилцсанаар хаашаа яаж аялаж болох талаар зөвлөгөө өгч магадгүй. Оюутнууд элдэв хов жив хөөцөлдөхийн оронд хичээлээ хий.

Мэлхий - (6/22-7/22)
Өнөөдөр мэлхийнүүд бодол санаагаа илэрхийлэх, олны өмнө гарахдаа маш их өөдрөг, өөртөө итгэлтэй байхболно. Хэдийгээр таны яриа үр дүнтэй, үр өгөөжтэй байх боловч биеэ тоосон нуугдмал хандлага цухалзаж болох юм. Урам зориг нэмэгдэж санаанууд ундрах боловч хийсвэр үзэл бодол, аливааг хэтэрхий сайхнаар төсөөлөх байдал чинь оролдлого чармайлтын чинь ихэнхийг нурааж болзошгүй.

Арслан - (7/23-8/22)
Өнөөдрийн ачаалалд бэлэн бай. Хүмүүсийн хэтийг харах байдал, санаа бодол хоорондоо зөрчилдөж бизнесийн уулзалт удааширна. Бодож тунгаах хугацаа өгсний дараа шийдвэр гаргах нь хамгийн зөв алхам болно. Хууль зүйн асуудалд хамаатуулан авч үзэх хэрэггүй. Ирэх шинэ оныг саад барцад, хэрүүл маргаанаар эхлүүлэхийг та мэдээж хүсэхгүй. Улаан шугамнаас гарах гэсэн хүсэл тань ажлаасаа гарч хилийн чанадад очих бодлыг тань улам хурцалж өгнө.

Охин - (8/23-9/22)
Таны аливаад төвлөрөх болоод түргэн сэтгэх чадвар нэлээд буурах байх. Тиймээс шийдвэр гаргахдаа аль болох тайван байж, дарамтанд орохгүй байхыг хичээ. Гэр орон болоод ажил дээрх хэт их ажлын ачаалал таныг ядраах бололтой. Бүгдийг нэг дор хийх гэж чармайлгүй, зүгээр л зөнд нь орхихыг зөвлөж байна. Мөн хэт их ярихаас сэргийл. Магадгүй та хэнд ч хэлж болохгүй чухал нууцыг задруулж мэднэ.

Жинлүүр - (9/23-10/22)
Адал явдлын нөлөөгөөр танд энэ өдөр янз бүрийн сюрприз дүүрэн байх болно. Өглөө эртлэн босох нь таны бизнесийн үйл ажиллагаанд маш чухал. Та мөрийтэй тоглоом тогломоор санагдсан ч түүнийг хангалттай сайн мэдэхгүй тохиолдолд хянуур болгоомжтой байх хэрэгтэй. Гэр бүлийн аливаа асуудлыг ойлгож шийдвэрлээрэй. Бодлогогүй алхам хийж гэнэтийн шийдвэр бүүр гарга.

Хилэнц - (10/23-11/21)
Долоо хоногийн үр дүнгээ дүгнэж, бизнес болон ажлын хүрээгээ хэрхэн тэлэх талаар сайтар бод. Шинээр эхлэх, эсвэл үйлдвэр компаниа өргөжүүлэхээр төлөвлөсөн Хилэнцүүд түр хойшлуулах хэрэгтэй. Арилжааны болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаа ч азна. Энэ хугацаанд санхүүгийн амлалт өгөхөөс татгалз. Сонирхлын зөрчилдөөнөө болгоомжтой зохицуулаарай. Цаг завгүй байдлаас болж уур уцаар ихсэх, стресстэх магадлалтай. Тиймээс амарч тайвшрах арга хэмжээ ав.

Нум - (11/22-12/21)
Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй. Хайр сэтгэлийн болон гэр бүлийн харилцаанд хүндрэл учирч магадгүй байна. Ахуйн асуудал эсвэл үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бэрхшээл үүсч болзошгүй. Даргынхаа өөдөөс дуугарах, үгийг нь эсэргүүцэх нь тэдэнд буруу ойлголт төрүүлэх, цаашлаад танд итгэх итгэлийг алдах магадлал өндөр байна.

Матар - (12/22-1/19)
Өнөөдөр та их өөдрөг байх болно. Таны оюун ухаанд өөр зүйлс эргэлдэж байгаа тул ажилдаа ахиц гаргахад хэцүү байж мэднэ. Та ихэнхдээ чамбай, шаргуу ажилладаг тул өнөөдөр таныг бага зэрэг удаашраад маргааш сайн ажиллахад дарга тань гомдоллохгүй. Хийх ёстойгоосоо илүү ихийг амлахаас зайлсхий. Болгоомжтой бай, буруу цагт, буруу үг бүү хэл. Таны амьдралын чухал хэсэг ойрхон байна. Хэдийгээр энэ нь бага зэрэг гуниг авчрах ч энэ нь ирээдүйд шинэ, сэтгэл хөдөлгөсөн эхлэлийн дохио юм.

Бумба - (1/20-2/18)
Хумхын хувийн амьдрал урам зориг дүүрэн, эерэг хандлагатай үргэлжилнэ. Та энгийн, үеэс илүү мөрөөдөмтгий байх төлөвтэй. Гэхдээ амьдралаас тасарч болохгүй. Таны өөртөө итгэх байдал, алдар нэр өсөх болно. Долоо хоногийн турш сайн зохион байгуулалттай байсан тул одоо амралтын өдөртөө биеэ сулла, тайвшир. Бусдад өгөх бэлгээ бэлд, өөрийн сонирхол, хэв маягаа тусгасан ч болно.

Загас - (2/19-3/20)
Баяр эхлэхээс өмнө хийх юмгүй бол цэвэрлэгээ хийхэд сайхан өдөр. Дуусгаагүй зорилго, бизнесийн төсөл төлөвлөгөөнүүдээ дуусга, хэн нэгэн хүнд өгөх гэсний хэрэггүй. Хэрэв танд хийх ёстой үүрэг хариуцлага байгаа бол хэт сэтгэлийн хөдлөлөөр хандахгүй байсан нь дээр. Загаснуудын урлагийн авьяас нь өсөх хандлагатай. Сайн удирдах чадвартай байхад та бараа бүтээгдэхүүнээ амжилттай зарж чадна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025