Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлхээр, харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. ЗГХЭГ-ын дэд дарга асан “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан түүнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэдгээр нь сайн мэддэг болсон. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай цагдан хорьж, улмаар дахин хоёр сараар сунгаад байсан юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.
Сэтгэгдэл байхгүй байна