Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 387 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 312 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 3. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 50 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: БЗД-ийн нутаг Товчооны зам, Ургах наран хороолол явах замд H.Sonata маркийн Х жолоочтой авто машин онхолдож зорчигч 19 настай эрэгтэй Т нарын 3 хүн гэмтжээ.
ХУД-ийн нутаг Их монголын гудамж Home plaza -ийн зүүн замд T.LX -570 маркийн авто машины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зогсоолд байсан T.Prius маркийн авто машиныг мөргөөд осол хэргийн газрыг орхин явахдаа H.Sonataмаркийн М жолоочтой, H.Accent маркийн О жолоочтой автомашинуудтай мөргөлдөж жолооч 30 настай эрэгтэй О-г гэмтээсэн ба айлын хашаа мөргөжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна