Нийслэлийн боловсролын газрын бодлого зохицуулалтын мэргэжилтэн Ж.Батбилэг, “Нийслэлийн Байгалийн Ухааны Багш нарын холбоо”-ны багш нарын санаачлагын дор “Хоггүй сургууль-эко орчин” аяны төслийн хаалтын үйл ажиллагааны хүрээнд эко чуулга өнгөрсөн амралтын өдрүүдэд амжтлттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү чуулга уулзалтад нийслэлийн ерөнхйи боловсролын 70 сургууль, 70 багш, 170 сурагчид өргөнөөр оролцсон юм. Эко чуулганд Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Байгалийн Ухааны Багш нарын холбоо, Эко телевиз зэрэг байгууллагууд хамтран ажилласан юм.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)