Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 363 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 69 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг хайлаастын шинэ эцэст амины Golt маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Rio маркийн О жолоочтой автомашинтай мөргөлдсөн.
2. СБД-ийн нутаг 100-н айлын уулзварт T.Estima маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 15 настай Т-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.
Хөдөө орон нутагт:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 39 км-т засмал замд T.Corolla маркийн автомашины жолооч Э нь амины Haojue улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж жолооч Э-н амь нас хохирч, 1 хүн гэмтсэн.
Өвлийн улиралд мотоциклийг орон нутагт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар аймгийн Засаг даргын захирамж гарч байгаа хэдий ч иргэд өөрсдийнхөө болон бусдын амь нас эрүүл мэндийг хайхралгүй замын хөдөлгөөнд оролцсноос болж амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байнаа. 2016 оны эхний 11 сарын байдлаар мотоцикльтой холбоотой 56 зам тээврийн осол бүртгэгдснээс 56 хүний амь нас хохирсны 50 нь орон нутагт, 6 нь нийслэлд гарсан байна. Улирлын чанартай тээврийн хэрэгслийг улиралд нь хэрэглэж хэвшихийг зөвлөж байна.
Д.Ундрах
Сэтгэгдэл байхгүй байна