ХУД-ийн 4-р хороо ”Нүхтийн аманд 2 давхар орон сууцны барилгаас хүн унаж гэмтсэн” гэсэн мэдээллийг 12-р сарын 12-нд авч шалгахад: “...” ХХК-ны барьж байгаа барилгын гадна засалын шатнаас БЗД-ийн 2-р хороонд суух 42 настай эрэгтэй Б нь унаж гэмтэн ГССҮТөвийн “Сэхээний амьдруулах тасаг”-т хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Өвлийн хүйтэнд барилгын ажлыг зогсоохгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлснээс үүдэлтэй осол аваар ихээр гардаг. Үүнээс болж ажилчид бэртэх, хүнд гэмтэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна