Засгийн газар хоорондын комиссын хуралдаан өнөөдөр эхэлнэ

Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн комиссын хуралдаан өнөөдөр Төрийн ордонд эхэлнэ. Хуралдаантай холбогдуулан Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзсан байна.

Хоёр өдөр үргэлжлэх хуралдаанаар зам, тээвэр, байгаль экологи, хүнс, хөдөө аж ахуй, техникийн харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм. Монголын хэсгийг Шадар сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын талыг Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской тус тус ахлах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025