Согтуу иргэд осолд өртөх нь ихэсчээ
2016/12/12

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 957 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 742 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18 бүртгэгдэж, 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 5. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 171 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал:

1.    БГД-ийн нутаг “Гурван Билэг” их дэлгүүрийн хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч 29 настай З-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан. Явган зорчигч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

2.    БГД-ийн нутаг БГД-ийн цэагдаагийн 2-р хэлтсийн хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч 41 настай, О-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан. Явган зорчигч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

3.    СХД-ийн нутаг Баянхошууны замд амины Hijet маркийн автомашины жолооч Э нь амины Honda fit маркийн О жолоотой автомашиныг мөргөөд ослын газрыг орхин явсан. Жолооч нь Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

Хөдөө орон нутагт:

1.    2016.12.08-наас 09-нд шилжих шөнө Ховд аймгийн Мянгат сумаас зүүн урагш 15 км-т “Цагаан шал” гэх газар шороон замд Ч жолоочтой улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч Ч-н амь нас хохирсон.

2.    2016.12.09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвөөс 2 км-т Дарханы чиглэл асфальтан замд амины N.Pulsar маркийн автомашины жолооч Б нь H.Avante XD маркийн автомашины жолооч У нар нь явган зорчигч 38 настай Ч-г дайрч амь насыг нь хохироосон.

АМИНААС ҮНЭТЭЙ АГШИН ГЭЖ ҮГҮЙ....АНХААРАЛ БОЛГООМЖ ХАА Ч ИЛҮҮДЭХГҮЙ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин