Улсын начин Д.Сугаржаргалын нүүрийг нь сийчиж, зэрэмдэглэжээ
2016/12/12

Улсын начин Д.Сугаржаргал халдлагад өртөж, хүнд бэртэж байна. Тодруулбал,  2016 оны 11 дүгээр сарын  28-ний шөнийн хоёр цагийн орчим  УИД-ын хажууд байрлах “Аригу” гэх бааранд улсын начин Д.Сугаржаргалыг хэсэг нөхдийн хамт сууж байхад нь  гаднаас үл таних 4 залуу орж ирэн  архины шилээр толгойн тус газар луу нь цохин  ухаан алдуулж гэмтээсэн байна. Үүний дараа дээрх залуус хагарсан архины шилээр Д.Сугаржаргалын  нүүрийг сийчин зэрэмдэглэсэн нь баарны хяналтын камерт үлдсэн байна. Д.Сугаржаргал одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.

Энэ талаарх албаны эх сурвалжийн мэдээллийг тун удахгүй хүргэнэ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Хунд бэртэд байна. Кккккк юу бодож бичдэг юм бол
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин
    bolohgui humuusiig reket hiih gj bgad uuruu aluulhaa aldav gj
    2016 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин
    энэнд ч халдана гэж юу байхав мөрийтэй их тоглодог гэсэн,унжиж байгаад л зодуулаа биз,сэвстэй гүзээ
    2016 оны 12 сарын 12 | Хариулах
Сонин хачин