Нөхрөө гутлын үдээсээр боомилж хөнөөжээ
2016/12/12

Дундговь аймгийн Адаацаг суманд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Г-нь нөхөр Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар гутлын үдээсийг зэвсгийн чанартай ашиглан хоолойг нь боомилж санаатай алсан онц хүнд гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Дээрх хэрэгт аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Монгол улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, прокурорын хяналтанд ирүүлсэн ба аймгийн Прокурорын газраас 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Г-д бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • zochin
    Nuhuriinhuu daramt, huchirhiileld baidag emegteichuud biee hamgaalj nuhruu hunuusen hereg baihiig uguisgej bolohgui. Iimd ter emegteig yu yugui alchuurchin gej shorond hiihiin umnu uchir nachiriig n sain olj zuvuur shiitgeh heregtei baih shuu. Magadgui ingehees uur argagui barag biee hamgaalsan baij boloh taltai. Emegteichuudiin erh geed baidag humuus huulich setguulch nar iimerhuu heregt anhaaralaa handuulj unen zuvuur shuuhed tuslah heregtei sanagdaj bna.
    2016 оны 12 сарын 12 | Хариулах
Сонин хачин