С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүл, Б.Булган хоёр яллагдагчаар ТАТАГДСАНГҮЙ

Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хэргийн шүүх хурлын тов гарлаа. Тодруулбал, уг хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд гуравдахь өдөр буюу энэ сарын 14-нд хийхээр болжээ. Хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүнэ.

Хуралд Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогчоор С.Оюун оролцох юм байна. Хурал 10.00 цагаас эхлэх бөгөөд хаалттай явагдана.

Хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд шүүхэд шилжүүлж, Ерөнхий шүүгч М.Алдарт хуваарилсан байдаг.

91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах

91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 91.2.Хүнийг:

91.2.1.шунахайн сэдэлтээр;

91.2.4 захиалгаар;

91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор;

91.2.10.хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн /энэ хуулийн 93 дугаар зүйл хамаарахгүй/;

 91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;

91.2.12.онц харгис хэрцгий аргаар;

91.2.13.нийтэд аюултай аргаар

91.2.16.хоёр ба түүнээс олон хүнийг

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • zochin
    zugeer xaachix ugaasaa show zokhioj baina
    2016 оны 12 сарын 18 | Хариулах
  • zochin
    mongold vnen ym gej baidag ymu uu za za bvvr amar
    2016 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин
    батаа нь бат-үүл оюунаа нь оюун юм биш үү,тэр үед барьц алдаад анх энэ хөгшин олон нөхөр сольсон авгай ангайсан байдаг даа
    2016 оны 12 сарын 12 | Хариулах
  • Altan
    Oyunii sanaliig sonsoh yumsan. Ed nar ingej l hudlaa hereg haana daa zailuul yaduu, mongogyi heden hyneer tug tahih ni l dee
    2016 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин
    өө за амар дөө
    2016 оны 12 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025