Метилийн спиртэд хордсон иргэд эмнэлгээс гарчээ
2016/12/12

Өнгөрсөн сарын 26-нд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд үл мэдэх шингэн ууж хордсоны улмаас дөрвөн хүн нас барж, 15 нь эмнэлэгт хүргэгдсэн билээ. Учир битүүлэг шингэнийг Улаанбаатар хот дахь Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд метинол хэмээх бодис байсныг тогтоосон юм. Тэгвэл метилийн спиртэд хордсон Дорнод аймгийн 15 иргэн эмнэлгээс гарчээ. Тус аймгийн “Dornod.net” сайтад мэдээлснээр 15 иргэний биеийн байдал сайжирсан тул эмнэлгээс гарсан гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин