Хуруу бүр хоёр эрхтэнтэй холбоотой: 5 минутад эмчлэх япон арга
2016/12/10

Гарын хуруу бүр хоёр эрхтэнтэй холбоотой гэж япончууд үздэг.Энэхүү аргын хүчинд ердөө 5 минутын дараа гэхэд таны бие хөнгөрөөд ирэхийг мэдрэх болно.

Тухайлбал, хэрвээ хуруунд3-5 минутын туршид илллэг хийвэл, үнэндээ энэ арга биеийн тодорхой эрхтнүүдэд нөлөөлнө. Ингэхдээ гүн амьсгалж,дараа нь тахоёр гарынхаа хуруунуудад иллэг хийх ёстой.Энэ үйлдэл 3 орчим минут үргэлжилнэ.

Таны хуруу бүр чухамхүү ямар эрхтэн хариуцдаг вэ гэвэл:

Эрхий хуруу

Эрхтэн: дэлүү, ходоод

Сэтгэл санааны байдал: гутрах, сэтгэл түгших

Шинж тэмдэг: толгой өвдөх, арьсны асуудал бий болох, бухимдах, гэдсээр өвдөх

Долоовор хуруу

Эрхтэн: бөөр, давсаг

Сэтгэл санааны байдал: будлих, сэтгэл дундуур байх, айх

Шинж тэмдэг: хоол боловсруулах системд асуудал үүсэх, булчин өвдөх, шүд өвдөх, ууц нуруу өвдөх

Дунд хуруу

Эрхтэн: элэг

Сэтгэл санааны байдал: цухалдах, уурлах, сэтгэл санаа тайван бус байх

Шинж тэмдэг: цусны эргэлт асуудалтай болох, толгой өвдөх (ялангуяа духны хавьд), ядрах, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, толгой таллаж өвдөх

Ядам хуруу

Эрхтэн: уушиг, бүдүүн гэдэс

Сэтгэл санааны байдал: айх, гутрах, гуних

Шинж тэмдэг: арьс, хоол боловсруулах эрхтэнүүдийнасуудал үүсэх, багтраа болон амьсгалын замын бусад өвчин тусах

Чигчий хуруу

Эрхтэн: зүрх, нарийн гэдэс

Сэтгэл санааны байдал: сэтгэл түгших, цухалдах, өөртөө итгэл алдах

Шинж тэмдэг: зүрхний өвчин, арьсны асуудалтай болох, хоолой өвдөх

С.Инда

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин