МҮБХ-ны Ээлжит бус Их эеийг ирэх онд хийнэ

2016.12.10-ны өдөр товлогдсон Монголын үндэсний бөхийн холбоо /MҮБХ/-ны ээлжит бус Их Эеийг 2017 оны нэгдүгээр улиралд багтаан хуралдуулахаар МҮБХ-ны Ээлжит бус Их эеийг зохион байгуулах Ажлын хэсэг шийдвэрлэв.

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2003.07.01-ний өдрийн 403 тоот тогтоол, 2016.05.04-ний өдрийн 00560 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан МҮБХ-ны ээлжит бус Их Эеийг хуралдуулах Цэцдийн зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр бөгөөд МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаар ээлжит бус Их Эеийг хуралдуулж шүүхийн шийдвэрийг эцэслэн хэрэгжүүлэх болно.

Ээлжит бус Их Эеийг хуралдуулах зартай давхцуулан МҮБХ-ны тэргүүн гэх  Р. Нямдорж Улсын Дээд шүүхийн шийдвэрийг буруутган хууль бус хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа  тайлбарлаж, ээлжит бус Их Эед оролцохгүй байхыг бөхчүүдэд уриалж, дарамт шахалт үзүүлж байгааг шалгуулах нь зүйтэй гэж үзэв.

Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүнтэй холбогдож олон жилийн турш үргэлжилсэн энэхүү маргаантай асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд хамтран ажиллахыг нийт бөхчүүдэд уриалж байна.

Монголын үндэсний бөхийн холбооны Ээлжит бус
Их Эеийг зохион байгуулах ажлын хэсэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Zochin
    Boldiig erunhiilugch bolgoh heregtei. Olnii dund ner hund saitai, dr n bayan!!!
    2016 оны 12 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025