Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самарт явж байгаад төөрсөн иргэний эрлийг түр зогсоолоо.
Тодруулбал тус сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газар самарт явж байсан иргэн Г /38 настай, эрэгтэй/ өнгөрөгч 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш сураггүй болсон байна. Энэхүү дуудлагыг 12 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан байна. Дуудлагийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг автомашин, орон нутгийн таван иргэн, ар гэрийн хоёр иргэн, нийт 13 хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр Баянцагаан багийн “Тогоот” гэдэг газрын орчимд эрэн хайх ажиллагаа явуулжээ. Гэвч энэ сарын 08-ны өдрийн 17:30 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийг түр зогсоосон байна.
Сэтгэгдэл (1)