“Авлига ба хүний эрх” бага хурал болж байна

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр нь жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог. Энэхүү өдрийг Монгол Улс албан ёсоор 10 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийн хүрээнд АТГ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Гадаад харилцааны яам хамтран “Авлига ба хүний эрх” сэдэвт бага хурлыг зохион байгуулж байна.

Хуралд АТГ-ын дарга Х.Энхжаргал, Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хууль зүйн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ болон АТГ, прокурор, Улсын дээд шүүх, ХЭҮК-ийн албан хаагчид оролцож байна.

Энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх газраас авлигын үйлдэл нь хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаад дүгнэлт хийж, уг асуудалд иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулахаар зорьж байгаа аж.

Бага хуралд “Хүний эрхийг хангах эрх зүйн зохицуулалт”, “Хүний эрх ба авлигатай тэмцэх бусад улсын туршлага”, “Авлига, албан тушаалын гэмт явдлаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад шүүхийн гүйцэтгэх үүрэг, анхаарах зарим асуудал”, “Хүний эрх ба авлига”, “Шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалахад прокурорын үүрэг оролцоо ”зэрэг сэдвээр Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025