Улсын харцага Т.Баасанхүү түрүүллээ

Ардчилсан хувьсгалын 27 жилийн ойн улс, аймаг цэргийн цолтой 224 бөхийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, ""Увс нуур" дэвжээ, "Кореа оптик" компаний бөх улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат "Жавхлант" дэвжээ, "Энгүй тал" компанийн бөх аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар үзүүрлэлээ.

Их шөвөгт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, "Хутагтын хүчтэн" дэвжээний бөх улсын харцага Алтанбаганы Цацавшир, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын начин Лха-Очир нар шөвгөрлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025