Пак Гын Хег огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулна

Өнөөдөр Өмнөд Солонгосын парламент болох Үндэсний Ассамблей Ерөнхийлөгч Пак Гын Хег албан тушаалаас нь түдгэлзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах юм байна. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Хван Кё Ан өнөөдөр мэдэгдэл хийсэн бөгөөд “Ерөнхийлөгч Пакийг эрх мэдлээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлаар парламент санал хураалт явуулах гэж байна. Үүний нөлөөгөөр улс оронд тодорхойгүй байдал үүсч магадгүй. Засгийн газрын гишүүн бүр элдэвт сатааралгүйгээр үүрэгт ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025