Хоёр охин гэртээ ганцаараа байсан 74-тэй эмэгтэйг дээрэмджээ
2016/12/08

Энэ сарын 4-ний өдрийн 23:00 цагт Дархан-Уул аймагт 74 настай эмэгтэйг гэрт нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Эл хэргийг тус аймгийн Төмөр зам дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлсэн байна. Гэмт хэргийн дуудлагын дагуу шалгахад 74 настай, иргэн Х-г ганцаараа байх үед нь 15 настай хоёр охин гэрт нь нэвтэрч, монетон бөгж, “Самсунг” маркийн гар утас зэргийг нь дээрэмдсэн болохыг тогтоожээ. Хэргийг харьяаллын дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн шалгаж эхэлсэн байна. Дээрх хэрэг гарсантай холбогдуулан иргэддээ таньж мэдэхгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Мөнгөнхөлөг гээд нутгийн эгч чинь эмэгтэйчүүдийн хориход буг болоод байж байгаа эгч дээрээ оч доо
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • ШИНЭ ОН
    БОЛЬЁ ОО
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
Сонин хачин