НҮБ-ээс эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн судалгааг Монголд хийнэ
2016/12/08

НҮБ-ын Статистикийн хэлтсээс Монгол Улсад Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн судалгааг анх удаа зохион байгуулахаар болжээ. Тус судалгааг ирэх онд Үндэсний Статистикийн Хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан болон Швейцарийн Хөгжлийн Агентлагийн техник, санхүүгийн тусламжтайгаар хамтран хэрэгжүүлэх юм  байна.
 
Судалгааг манай улсад зохион байгуулснаар, Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, Хүчирхийллийн түгээмэл хэлбэрүүд нийгэмд хэр өргөн хүрээнд тархсан байгааг олж илрүүлэх бөгөөд жендэрийн статистикт туссан хүчирхийллийн үзүүлэлтүүдийг гаргаж, олон улсад харьцуулагдахуйц хэмжээнд хүргэх боломжтой болох юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин