Их хэмжээний мөнгө хилээр гаргахыг завджээ
2016/12/08

ЦЕГ-аас Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн албан хаагчид их хэмжээний хөлдөөсөн мах, монгол мөнгөн дэвсгэтрүүд хилээр давуулахаар завдсан талаар мэдээллээ. Энэ сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын харъяат С,Б нар Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 6,7,8,9 дүгээр купены агааржуулалтын хоолойдүхэр, хонины 75 кг хөлдөөсөн мах, 890 мянган төгрөгийн дүн бүхий 100, 50, 20, 10-тйн дэвсгэртүүдийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.

Гэмт этгээдүүд нь мөнгөн дэвсгэртүүдийг хайрцаглаж, цүнхэлсэн хөлдөөсөн махан дотроо хийж, хил давуулахаар зэхсэн байжээ. Тэд энэ үйлдлээ “Хүний дайсан эд зүйлийг авч явсан” гэж мэдүүлжээ. Эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан иргэн С, Б нарт Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг албаны эх сурвалж хэллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин