Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож нэг үе Т.Батцэцэггүй үйл ажиллагаа болдоггүй байсан гэж болно. Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд оролцож нэр хүндээс эхлээд бүхий л зүйл нь эрс өөрчлөгдсөн Т.Батцэцэгт нэг асуудал байдаг. Тэр нь жингийн асуудал. Нэг үе түүнийг жирэмсэн үү, жин нэмсэн үү гэж олон нийт хардаж сэрдэж байсан цаг саяхан. Гэтэл тэр жирэмсэн биш жин нэмсэн гэдэг нь ил болсон.
Тэгвэл энэ удаад ч гэсэн жингийн асуудал тэр дундаа гэдэсний харвингаасаа болж олон нийтийн анхааралыг татаад байна. Саяхан болж өнгөрсөн “Гоёл” наадамд багадсан цагаан даашинз өмсөж гэдэсний харвин нь ил болсон нь энэ. Үргэлж жингийн асуудлаас болж хэвлэл мэдээлэлийн нүүрнээ заларч байдаг манай загвар өмсөгчид маань хэзээ жингээ зохицуулж сурах болдоо. Дэлхийн миссд оролцож байсан мисс хүртэл жингийн асуудалаа шийдэж чадахгүй байхад бусдынхан зөв л дөө гэж.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (48)