Хилээр хөлдүү мах, бэлэн мөнгө гаргахыг завджээ
2016/12/07

Улсын хилээр их хэмжээний мөнгөн тэмдэгт, хөлдөөсөн маханд нууж, хил гаргахыг завдсан хэргийг Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид илрүүлжээ.
 
Тодруулбал, Улаанбаатар хотын харьяат С, Б нар нь Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний купены агааржуулалтын хоолойд үхэр, хонины 75 кг хөлдөөсөн мах, 100, 50, 20, 10-тын дэвсгэртээр 890 мянган төгрөгийг хууль бусаар хил гаргахыг завджээ. Тухайн мөнгөн дэвсгэртийг иргэд хайрцаглаж, хөлдөөсөн махан дотор хийж, хил давуулах гэж байгаад баригдсан аж. Уг хэрэгт одоогийн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин