Жүдо бөхийн Армийн ДАШТ болж байна

Швейцарийн Цюрих хотноо жүдо бөхийн Армийн ДАШТ өнөөдөр эхэлж байна. Тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх аж.

Тус тэмцээнд нийт 134 орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны 13 тамирчин оролцож байна.

Тухайлбал,

    60 кг-д ОУХМ Д.Баярмагнай,
    66 кг-д ОУХМ, Армийн анхдугаар наадмын мөнгөн медалы А.Батсуурь,
    90 кг-д ОУХМ, Гранпри ангиллаас хоёр мөнгө, нэг хүрэл хүртсэн Г.Алтанбагана,
    +100 кг-д ОУХМ, залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын мөнген медальт Ө.Дүүрэнбаяр нар авхаалж самбаагаа сорих юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025