Краны суманд цохигдсон хүн ГССҮТ-д хүргэгдлээ
2016/12/07

Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 06-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 07-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 3709 удаа холбогдсоноос 1625 мэдээлэл шалгагдсанаас,гэмт хэргийн 70, зөрчлийн 1125, согтуугийн 503, зам тээврийн  ослын 304, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 57-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, БГД-ийн 7-р хороо  “ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтсэн байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 06-нд авч шалгахад, Дархан-Уул аймаг Дархан сумын суух 37 настай эрэгтэй Д гэгч нь 12-р сарын 04-ний өдөр БГД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахад чингэлэг буулгаж байгаад краны суманд цохигдон унаж нуруу, хүзүү гэмтсэн оноштой эмчлүүлж байгааг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна

Д.Дуулим

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин