С.Батболд, Ц.Сундуй нарыг шалгаж эхлээгүй байна
2016/12/06

Дуучин С.Амармандах ОХУ-ын дипломат ажилчинд зодуулсан асуудалд хотын дарга хийгээд ИТХ-ын даргыг шалгуулна гэх мэдээлэл байсан. Энэ талаар ЦЕГ-аас "Энэ оны 11 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутагт дэвсгэрт хүнд зодуулсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгуулллагад ирсэн. Энэ мэдээллийн дагуу очиж шалгахад 43 настай А зодуулсан байжээ. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэргийн 181,3 т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна. Яг одоогийн байдлаар Хотын дарга С.Батболд, Ц.Сундуй нарт хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл тарсан. Одоогийн байдлаар цагдаагийн хэлтэст ямар нэгэн гомдол санал ирээгүй байна. Энэхүү хэрэг хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа хийгдээд явж байна" гэх мэдээллийг өглөө.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин