Хүүхэд өвөөгөө хутгалж амь насыг нь хөнөөжээ
2016/12/06

12 настай хүүхэд өвөөгөө хутгалж амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг өнгөрсөн ням гарагт гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг, Эрдэнэтолгойд оршин суух 57 настай А-ийг зээ хүү Ч нь өнгөрсөн ням гаригт хөнөөжээ. “Манай хүү өвөөгөө хутгалчихлаа” гэх дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход талийгаач А цээжнийхээ баруун хэсэгт мэсний шархтай авсан байжээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч цус их алдсаны улмаас нас барсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа аж.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин