Жолооч нар хэргийн газрыг орхиж явсаар...
2016/12/06

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 318 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 229 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1. Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Ослын газрыг орхин явсан осол, хэрэг 4 бүртгэгдсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 37 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал, ХУД-ийн 3-р хороо Чингисийн өргөн чөлөө 49-р байрны гадаа улсын дугаар, марк тодорхойгүй тээврийн хэрэгсэл нь явган зорчигч 7 настай Г-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан. 

БГД-ийн 2-р хороо Гранд плазагийн урд замд амины T.Pruis-20 маркийн автомашины жолооч нь V.Accent маркийн М жолоочтой автомашиныг мөргөөд ослын газрыг орхин явсан. 

Орон нутагт: Завхан аймгийн Сантмаргац сумын Холбоо багт асфальтан замд зогсож байсан УАЗ-3303 маркийн Ц жолоочтой автомашины араас H.Porter маркийн Б жолоочтой автомашин мөргөж жолооч 42 настай, эрэгтэй Б-н амь нас хохирчээ.

МУ-ын Эрүүгийн хуулийн:216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ  биелүүлэхгүй байх, зугтаах

 216.1.Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 216.2.Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Жолооч та бүхэн хууль дүрмээ биелүүлэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг  зөвлөж байна. Орон нутагт баруун хойд чиглэлДархан, Сэлэнгэ, Орхон аймгийн чиглэлийн зам, зүүн чиглэл Хэнтий Дорнод, Сүхбаатар аймгийн чиглэлийн зам, Багахангай, Говьсүмбэр хүртэлх чиглэлийн замууд халтиргаатай зам тээврийн осол гарч болзошгүй байгаа тул дээрх аймгуудын Авто зам засварын ТӨОНААҮК-д хальтиргаа  гулгааг арилгах чиглэлээр ажиллаж эхэллээ. Орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж  аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин