
Орчин үеийн Нийслэл хүүгээр УИХ-ын гишүүн асан М.Зоригт тодороод байна. Учир нь М.Зоригт хаана ч хэзээ ч дээл, аппарат хоёроосоо салж хагацахаа байсан. Өнөө цагт ганц С.Жавхлан дээлнээс салдаггүй гэх ойлголтыг үгүйсгэж дээлнээс салахаа байсан М.Зоригт Нийслэл хүү нэртэй болоод байна.

Тэрээр гишүүн байх хугацаандаа хийсэн ажлаасаа илүүтэй авсан зургуудаараа ард түмэнд илүү танигдсан гэж болно. Ялангуяа аль өнгө зүстэй сайхан хүүхэн таарна тэр бүхний зургийг нь авч цахим сүлжээндээ тавьсанаар М.Зоригтыг таньж мэдэхгүй хүн гэж байхаа больсон. Бүр М.Зоригтын дуранд өртөж цахим сүлжээнд олонд танигдах гэсэн охид хүүхнүүд хог нэгээрээ болсон гэнэ лээ. Дуучин, жүжигчин нэртэй хэрнээ олонд танигдаж чадахгүй байгаа залуу дуучид М.Зоригтод илүү ханддаг гэдгийг нэгэнтээ цахим хуудсаараа дамжуулан дуулгасан. Тэгвэл өнөө цагийн Нийслэл хүү маань орчин үеийн хүүхнүүдийн мөрөөдлийн хархүү болоод байгаа бололтой. Ингээд орчин үеийн Нийслэл хүүтэй танилцья.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (4)