
Монголын сайхан бүсгүйчүүд дэлхийн миссийн тэмцээнд 2005 оноос хойш нийт 12 удаа оролцож байсан түүхтэй. Энэ жил 13 дахь гоо бүсгүйгээр шалгарсан А.Баярцэцэгийн рейтинг өндөр байгааг цахим сүлжээгээр шуугиж элэг нэгт Монголчууд нь дуу нэгтэйгээр түүнийг дэмжиж буй.

Хөөрхөн сайхан охид хог нэгээрээ байгаа ч түүнд ялгардаг нэг чанар бий. Тэр нь потенциал аливааг бусдаас өөрөөр хол давуу сэтгэх чадвар юм. Сүүлд л гэхэд түүний видео элэг нэгтнүүдээ төдийгүй дэлхийг байлдан дагуулж байна. Хамгийн ажил хэрэгч, бүтээлч, тод томруун амжилттай яваа тэрбээр аль хэдийн миссүүдийн хамгийн хамгийнаар тодроод байна. Учир нь тэрээр шилдэг арван миссийн эгнээнд орж амжсан бөгөөд түрүүлэх магадлалтай миссүүдийн тоонд багтаж чадсан гэж болно. Тэгээд ч А.Баярцэцэг шиг дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцсон оролцогч манайд байхгүй байсан болохоор хамгийн хамгийнаар тодрохоос яах вэ.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (37)