Орон нутагт бага насны охид хүчирхийлэлд өртөж байгаа талаар сэтгэлзүйчдээс эхлээд холбогдох байгууллагаас мэдээлж байсан. Жижиг бүтэцтэй, хүн ам цөөтэй газарт хүчингийн болоод бусад хэргийн талаар хурдацтай тардаг учир эцэг, эх асран хамгаалагчдын зүгээс хэргийн хав дарах тохиолдол их байдаг байна. Мөн хүүхэд ураг садны хүмүүстээ, бүр төрсөн эцэгтээ хүчиндүүлэх тохиолдол байгаа юм.
Ганцхан жишээ дурьдахад л , шүүгдэгч Г-нь өөрийн төрсөн охин Н-ийг 2015 онд хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн, мөн Г-ийн хадам дүү Б-нь өөрийн үеэл дүү Н-ийг хүч хэрэглэж хүчиндсэн гэх хэрэгт Г-д Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4 дэх хэсэгт зааснаар 6 жил 5 сарын хугацаагаар, Б-д Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шүүхээс ял оноожээ.
Иймд эцэг, эх асран хамгаалагч та бага насны охидоосоо хараа хяналтаа холдуулахгүй байх зайлшгүй шаардлагатай юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (6)