Сүхбаатар аймгийн прокурорын газар өөрийн хяналтад удаашран шалгагдаж байсан хүнд болон онц хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээр дараах хэргүүд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдлээ.
1. Шүүгдэгч Г-г 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Т-г зодож хүнд гэмтэл учруулсан, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн ялаар,
2. Шүүгдэгч З-нь 2016 оны 05-06 дугаар сар хүртэл хугацаанд бага насны буюу 11 нас 2 сартай Н-ийг давтан үйлдлээр, хүч хэрэглэж хүчиндсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар,
3. Шүүгдэгч Э-нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бага насны буюу 10 нас 4 сартай А-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, хүч хэрэглэж хүчиндсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, ялыг жирийн болон чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурорын хяналтанд удаашран шалгагдаж байсан онц хүнд хэргүүдийг ийнхүү шүүхээр эцэслэн шийдвэрлүүлснээр одоо тус прокурорын газрын хяналтанд удаашран, хугацаа сунгагдан шалгагдаж байгаа хэрэг үлдээгүй байна.
Д.Ундрах
Сэтгэгдэл (2)