Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2016 оны 06 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө О нь "Тоёота приус” 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Д, О нарыг дайрч амь насыг нь хохироосон гэх хэрэг гарсан.
Хэрэгт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хяналт тавьж ажилласан ба 2016 оны 09 сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч 4 жилийн хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10, 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна