Хүүхэд мөргөчихөөд хэргийн газрыг орхиж зугтжээ
2016/12/05

Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 533 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 426 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 17 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 20  хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 3 өртсөн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

ХУД-ийн нутаг Интермед эмнэлэгийн зүүн замд H.Sonata  маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 50 орчим насны нэр,  оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироожээ.

Мөн СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж, 32-ын уулзварын замд T.Prius  маркийн авто маүины жолооч нь явган зорчигч 09 настай эрэгтэй С-ийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин