Э.Бат-Үүл ЦАГААТГАГДВАЛ прокурор эрүүгийн хариуцлага хүлээнэ
2016/12/05

Хотын дарга асан Э.Бат-Үүлийг 2016 оны 9 сараас эхлэн УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн байцааж байгаа тухай  Прокурорын газраас мэдээлсэн. Энэ хугацаанд Э.Бат-Үүл өөрийгөө "..хэлмэгдсэн хүн тул хууль үйлчилдэг, шударга нийгэм бий болохоор мэдүүлэг өгнө..." хэмээж байсан юм. Гэвч хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжсэн юм. Эх сурвалжийн хэлж буйгаар хэргийг энэ сард дэнсэлж магадгүй байгаа юм. 

Мөн хэрэг маш нууцын зэрэглэлд байгаа ч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Э.Бат-Үүлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлсэн. Гэвч Э.Бат-Үүл одоог хүртэл чимээгүй байгаа нь энэ мэдээлэл худал болохыг баталж өгч байгаа юм. Нөгөөтэйгүүр хэрэв энэ мэдээлэл үнэн болж таарвал хүнийг онц ноцтой хэрэгт холбогдуулсан гэдэг утгаараа Прокурорын байгууллагын холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээх юм.

Тодруулбал, ЭХ-ийн 248 дугаар зүйлд "Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шунахайн болон хувийн бусад сэдэлтээр илтгэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан, ял шийтгэсэн...онц хүнд гэмт хэрэгт холбогдуулсан бол...таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

Д.Дуулим

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин