“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахийг зодсон гэх гадаадын элчин сайдын яамны дипломат ажилчин Н.А.В гэгч хил дамжин, онгоцоор гэр бүлээрээ оргохоор нууц байдалд бэлтгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Манай хууль хяналтын байгууллага энэ тал дээр арга хэмжээ авч орголтыг зогсооход маш хүнд байгаа ажээ. Учир нь Эрүүгийн Хуулийн 13.3.”Гадаад улсын дипломат дархан эрх, эрх ямба эдэлж байгаа этгээд ...Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байдаг учир тухайн гэмт хэрэгтэнг баривчлан саатуулах боломжгүй болоод байгаа юм байна.
Гэмт этгээдийг эрүүгийн хэрэгт шалгахийн тулд Дипломат харилцааны тухай хууль, Консулын харилцааны тухай Венийн конвенциудад заасан дархан эрх, эрх ямба эдлэх эрхийн хуульд зааснаар ОУ-ын цагдаагийн байгууллага болох “интерпол” руу мэдэгдэж, тэндээс зохих зөвшөөрөл гарсны дараа дипломат ажилтанг баривчлан хорьж, мөрдөн шалгах эрх үүсдэг байна. Энэ нөхцөл байдлыг сайн мэддэг гэмт этгээд “интерпол”-оос түүнийг баривчлан мөрдөх зөвшөөрөл гараагүйг ашиглан хуулийн хариуцлагаас зугтан зайлахаар санаархаж байгаа гэх.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна