Зорчигч, ачаа тээвэрлэлтэд шалгалт хийжээ

МХЕГ-аас хүргүүлсэн “Онцгой нөхцөлд ажиллах тухай” албан тоот, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  даргын баталсан удирдамжийн хүрээнд гурван пост дээр зорчигч, ачаа тээвэрлэлтэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтад нийт 86 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас, оношлогоо үзлэгт ороогүй, бүрэн бус техник ашигласан нэг зөрчил илрүүлж, хариуцлага тооцон, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Энэ үеэр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хот, хөдөө орон нутагт зорчих тухай сэрэмжлүүлгийг зургаан аж ахуй нэгж, байгууллага,  28 иргэнд тараасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025