Ихрийнхэн бусдад замд хөндөлсөх боломж бүү олго

Хонь

Бизнесийн яриа хэлэлцээ санаснаар явагдахгүй байж магадгүй. Бүтээлчээр сэтгэ, хэрэг болохуйц зүйл бодож ол. Баримт бичгүүдээ сайтар нягтлан, асуудлаа олох хэрэгтэй. Шударга бай, хэрэггүй зүйлээсээ ангижирч, эрх чөлөөг мэдэр. Байнга сурах нь нийгэмших боломжийг зарим талаар хязгаарлагдмал болгодгийг сана.  

Үхэр

Гэр бүлийн амьдрал тань бага зэрэг тогтворгүй байна. Тиймээс цаг үеэ олсон шийдвэр гарга. Ажил хэрэг болон хувийн амьдралын харьцаагаа тэнцвэржүүл. Энэ нь таны стрессийг бага ч болов нимгэлнэ. Шинэчилсэн төлөвлөгөөнүүд нь ихэнх Үхрүүдийг завгүй байлгана. Гэвч та жилийн эцсээс өмнө ажлаа дуусгаж чадахгүй. Урт хугацааны аялалд яв. Яг одоо үүргийнхээ цар хүрээг тодорхойл.

Ихэр

Хамт олны дунд нэр хүнд бага зэрэг буурах бөгөөд хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэг гарна. Хэдийгээр маш их хичээсэн ч ажил тийм ч бүтэлтэй байхгүй бололтой. Сонгосон мэргэжилдээ эргэлзэж эхлэх болно. Хэт сэтгэл хөдлөлөөр хандсанаас болж асуудалд орно. Замын түгжрээнд орохоос сэргийл. Бусдад замд хөндөлсөх боломж бүү олго. Өнөөдөр адал явдалтай байх бөгөөд энэ таны амьдралын хэв маягт тодорхой өөрчлөлт авчрах болно.

Мэлхий

Мөнгөний хэрэгцээ ихэсч, мэлхийнүүдийн санхүүгийн байдал тогтворгүй болно. Зарлага ихэснээс төсөв хязгаарлагдах болно. Баярын хөөрцөглөл таныг хэт их бэлэг бэлэглэхэд хүргэх боловч арвич хямгач байхыг хичээ. Бэлгэнд үрдэг ердийн хэмжээгээ багасгах цаг болсон. Мөн хүн болгоны бэлгэн дээр өөрийн гараар хийсэн зүйлээ нэмж болох юм. Үнэ цэнийг нь өөрчилснөөр эмэгтэй хамаатан чинь асуудал үүсгэж магад.

Арслан

Тогтсон хэв маяг, уйтгартай байдлаасаа ангижирахын тулд өөрийн хүсэл сонирхлоо чагнах хэрэгтэй. Өнөөдөр л байнга тохиолддог саад бэрхшээлээс зугтаахыг хичээ. Асуудлаа зохицуулж шийдвэрлах талаас нь бодолхийлээд үз. Асуудлаа зохицуулсны дараа хүссэн газартаа очиж амарч, алжаалаа тайлж болно шүү дээ. Та бусдын дунд ихэд нэр хүндтэй хүн учир таны ширээ урилгаар тасрахгүй. Бялдууч, зусарч зангаас зайлсхийж, өөртөө үнэнч бай.

Охин

Хэрвээ хүчин чармайлт гаргаж чадвал таныг айлгаж байсан олон асуудлыг шийдэж чадна. Ямар нэг зүйл шинээр эхлүүлэх хэрэггүй. Гараг эрхэс таны эд хөрөнгө гэр бүлийн харилцаанд нөлөө үзүүлэх бөгөөд гэр орондоо тодорхой хэмжээний дэг журам тогтооход маш таатай өдөр. Гэртээ бөөгнөрч овоорсон байгаа эд зүйлийг цэгцэлж, шинэ чөлөөтэй орон зайг бий болго.

Жинлүүр

Төсөөлж байснаас хэрэг явдал гайгүй байх нь. Маш олон төрлийн зүйлсээс болж шинэ юмтай танилцахад саад болно. Дотоод хүч чадалдаа итгэ, таныг хөсөрдүүлэхгүй. Танд туслах олон хүмүүсийн хүчээр та амжилтанд хүрч чадна. Аялал эсвэл түүх сонирхлыг тань татаж эхпэнэ. Өөр орчинд амьдардаг хүмүүс бүр ч сонирхлыг тань татна. Өөрийн гэр бүл, найз нөхөд, түншдээ цагаа зарцуул.

Хилэнц

Өнөөдөр ажил олгогч, ойворгон удирдлагатайгаа тулалдах байх. Ухарч няцалгүй өөрийн байр суурин дээр баттай зогс. Бизнесийн хамтрагч тань дарамтад байж магадгүй. Өрсөлдөгч тань улам дүрэлзэн гарч ирнэ. Аливаа асуудалд бодлогогүй үсрэн орохоосоо илүүтэй бусдыг өөрийнх нь тоглоомонд ялахын тулд том боломжийг ашигла. Хайртай хүн тань түр холдохыг хүсэх байх. Магадгүй түүнд бага зэрэг хувийн орон зай хэрэгтэй болсон байх.

Нум

Амьдралын эрч хүч буурах хандлага ажиглагдах тул идэвхийлэн ажиллах, худалдаа наймаа эрхлэх, бүтээлч эрэл хайгуул хийхэд тохиромжгүй байна. Хайртай хүн тань хуурах, эсвэл гомдол, хардалтаас болж сэтгэл тавгүй байх бололтой. Дотны хүмүүсийн хүрээнд амралтаа өнгөрүүлэх, дуртай зүйлээ хийх нь алжаал ядаргааг тайлах хамгийн шилдэг арга байх болно.  

Матар

Та урагш ахихын тулд юу хийх хэрэгтэй, юуг хийж болох, ирээдүйд юуг зогсоох тал дээр санаа бүү зов, бүү эргэлз. Үр дүнгийн талаарх эргэлзээндээ дүгнэлт хий. Ингэснээр та үндэслэлгүй айдсаа олж харж, дахин санаа зовох зүйлгүй болно. Хэрэв та өөрийнхөөрөө амьдарч байгаа бол эргээд арвич хямгач байдалдаа орох цаг нь болж. Зардлаа тооцох нь хэцүү байх болно. Цагийн ажил хийх гэх мэт илүү мөнгө хийж болох арга замуудыг олж хар.

Бумба

Бүү яар, өөрийгөө тайван байлгах хэцүү боловч хичээгээд үз. Жижиг зүйлд анхаарлаа хандуулахгүй бол таныг бухимдуулсан бүх асуудал ахин гарч ирнэ. Тохиолдож байгаа ихэнх асуудал таны оюун ухаанаас урган гарч байдгийг ойлго. Тиймээс оюун ухаандаа хэсэг зуур ч болов завсарлага авч тайван амьсгал. Үдээс хойшхи гэрээ хэлцэл баяр хөөр авчрах болно. Хайртай хүнээ хүлээн үдшийг өнгөрөөх бололтой.

Загас

Сарны чиг хандлага өнөөдрийг ч мөн өчигдөртэй адил байна гэдгийг илтгэж байна. Хэдий тийм боловч, ямар нэгэн асуудал гарсан ч та зохицуулж чадахын дээр бусдад өөрийгөө хэр авьяас чадвартай хүн бэ гэдгээ харуулж чадна. Зарим Загаснуудын бие жаахан чилээрхэх магадлалтай. Багийн хоорондох мөргөлдөөнийг эцэс болгох цаг болсон. Зарим Загаснууд хангалтгүй итгэл найдваргүй байгаадаа гонсгор байж, хөдөлмөрийн зах зээлээс ажил хайх болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025