Их хэмжээний сум хил нэвтрүүлэхийг завджээ
2016/12/02

Хойд хөршийн хилээр хууль бусаар их хэмжээний сум оруулах гэж байгаад баригджээ. Тодруулбал Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтоор өнгөрсөн лхагва гарагт  их хэмжээний сум оруулж ирэх гэж байсан байна. Эрхүү-Наушк-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр зорчиж Монгол Улсын хилээр нэвтэрч ирсэн иргэн Г-ийн цүнхэнд их хэмжээний майонез, чокопай, сахар байсан байна.
 
Түүнийг нь тус аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч О.О шалгаж үзэхэд найман төрлийн 2,000 гаруй сумыг нууцаар оруулах гэж байсан нь тогтоогдсон байна. Хэргийг Тагнуулын байгууллага шилжүүлэн авч шалгахаар болжээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин