“Орчлон” сургуулийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
2016/12/02

Өнгөрөгч 2015 оны 12-р сарын 22-нд Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах ”Орчлон-2” хүүхдийн цэцэрлэгийн усан санд гарсан бөгөөд дөрвөн настай хүүхэд усан санд живж, улмаар эмнэлэгт хүргэгдээд амьсгал хураасан байдаг. Энэ хэрэгт “Орчлон-2” сургуулийн усан сангийн дөрвөн ажилтныг буруутган шалгаж эхэлсэн бөгөөд тэднийг ажил үүрэгтээ хайнга хандсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэгт татсан. Ингээд бүтэн жилийн турш шалгасан хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд арваннэгдүгээр сарын 29-ны өдөр болrж улмаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин