Жилийн жилд загварын ертөнцийн шилдэгүүдийг тодоруулдаг “Гоёл” наадам энэ жил тун даруухан болж өнгөрлөө. Учир анх удаагаа топ модельгүй “Гоёл” наадам болж өндөрлөсөн юм. “Гоёл” наадмыг дөхөх тусам хэн гэж топ тодорч Мянгаа ноёнтоны таалалд хэн нийцэх бол хэмээн хүлээсэн хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл энэ жил оролцсон оролцогчид нь зохион байгуулагч нарынхаа санаа сэтгэлд нь хүрээгүй бололтой. Зохион байгуулагч нарын зүгээс "Энэ жил "Гоёл" наадам 29 дэх жилдээ боллоо. Харамсалтай нь энэ жил топ моделийг шалгаруулсангүй. Учир нь шаардлага хангах модель байсангүй. Загвар өмсөгч бэлтгэгдээд топ моделийн хэмжээнд хүрсэн цагт тодруулах болно" хэмээн хариултыг өгсөн байна. Ямартай ч 29 дэх жилдээ зохион байгуулагдаж ирсэн “Гоёл” наадам анх удаагаа топ моделио шалгаруулсангүй. Ингээд наадмын фото сурвалжлагаас сонирхоцгооё.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (16)