Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас сэжигтнээр тооцон байцаалт авсан. Гэхдээ ямар үндэслэлээр ийнхүү шалгаж байгаа нь одоо хүртэл тодорхойгүй байгаа юм. Мөн түүний эхнэр Х.Сэлэнгийг хилээр гарахыг нь хориглосон, бол төрсөн дүү Н.Наранцэцэг, төрсөн эгчийнх нь хүү Ц.Насанбат нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Үүнийг нь Н.Алтанхуягийн талынхан улстөржүүлэн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласантай холбоотой гэж мэдээлж байв.
Өчигдрийн хувьд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 4 цагийн турш АТГ-т байцаалт өглөө. Түүний өмгөөлөгчөөр Ц.Баасандорж ажиллаж байна. Мөн түүний дүү Н.Наранцэцэгийг сулласан талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна