Цагдаагийн алба хаагчид автомашины осол гаргаж арван жилийн сурагч охины хурууг тастсан ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал уг хэрэг өнгөрсөн 11 дүгээр сарын 13-ны оройн 19.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6-р хороо 50-р сургуулийн урд энэ хэрэг гарсан байна.
Хохирогч Э нь 19.00 цагийн орчим 3523 /УБЦ/ улсын дугаартай приус маркийн автомашинд гар өргөн суух гэж байтал, баруун гар талаас нь 6191 /УНИ/ гранд марк-2 маркийн машин ухрах үйлдэл хийхдээ, хохирогч Э-гийн гарыг приус машины хаалгатай хавсран мөргөсний улмаас хохирогч Э-гийн баруун гарын ядам хуруу бяцарч чигчий хуруу тасарчээ.
Хэргийн талаар ЦЕГ-ийн газрын холбогдох албанаас тодруулахад "2016 оны 11-р сарын 13-ны оройн 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6-р хороо 50-р сургуулийн урд зам Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн д/ч Г.Тэнгис зам тээврийн осол гаргаж, ослын улмаас хохирогч 17 настай Э нь хүндэвтэр гэмтсэн хэрэгт МУ-ын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Замын цагдаагийн албанд шалгаж байна.
Тухайн үед цагдаагийн алба хаагч Г.Тэнгис нь ажлын бус цагаар хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байсан байсан бөгөөд уг асуудалд албан тушаалтнаас хөндлөнгөөс нөлөөлсөн ямар нэгэн асуудал байхгүй, хэрэгт хуулийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа" гэв.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна