С.Зориг агсны хэрэгтэй танилцах хугацааг сунгажээ
2016/12/01

Ардчилалын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хэргийг 18 жил шалгасны эцэст прокурорын байгууллагаас өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар хэргийг тус дүүргийн Ерөнхий шүүгч М.Алдарт хуваарилсан.

Тэгвэл С.Зориг агсны хэргийн шүүх хурал хэзээ товлогдох нь олны анхаарлыг ихэд татаж байгаа. Гэвч хэрэг шүүхээр орох уу дахин прокурорт хянагдах уу гэдэг нь тодорхойгүй юм. Одоогоор  Ерөнхий шүүгч М.Алдар хэрэгтэйгээ танилцаж байгаа аж.  Уг нь түүний хэрэгтэйгээ танилцах хугацаа өнгөрсөн сарын 28-нд дуусчээ. Гэвч тэрбээр хэрэгтэйгээ бүрэн танилцаж дуусаагүй тул хэргийг дахин 15 хоногоор сунгасан байна. Ингэснээр С.Зориг агсны хэргийг хэрхэх нь тодорхой болох юм байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин