Сэрэмжлүүлэг: Дахин эмээ дээрэмджээ
2016/11/30

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дээрмийн гэмт хэргийг шуурхай илрүүлсэн
байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Түмэн плаза төвийн ард цүнхтэй мөнгөө дээрэмдүүллээ” гэсэн мэдээлэл энэ сарын 28-ны шөнө тус цагдаагийн газарт иржээ.

Тус дүүрэгт оршин суух 58 настай, эмэгтэй Ц хар өнгийн цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт болон бусад эд зүйлээ дээрэмдүүлсэн байжээ.  Эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчид уг хэргийг 36 настай, эрэгтэй Э гэгч үйлдсэнийг түргэн хугацаанд илрүүлэн, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.  Иргэн Ц-ийн цүнхэнд бэлэн 500 мянган төгрөг, чухал бичиг баримтууд байжээ. Тэрбээр эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт этгээдийг шуурхай илрүүлсэн цагдаагийн алба хаагчдад талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • mongol
    archaagui yum.shuud tsaazal.bi tsaazlaaya.bi emee ovoo deeree osson.emee ovoo nariig haraad tedniigee ih sanadag,emee ovoo deeree osson huuhduud ih zoolon hun boldog.archaagui deeremchin shoron orood ih zovoosoi gej bi mas ih husch bna.mash iheer husch bna.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Тэннэр заяат ореуад эмгэн дээрэмдэхээ больчоосой
    2016 оны 12 сарын 01 | Хариулах
Сонин хачин